Activity
Mon
Wed
Fri
Sun
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
May
Jun
Jul
Aug
Sep
What is this?
Less
More
96 contributions to Өглөөний гайхамшиг
Аялал үргэлжилсээр…
Би анх ууланд гарахдаа бороотой өдрийн манантай зураг хараад тэр үзэмжийг нүдээр харахын тулд явж байсан юм л даа. Бороо шивэрсэн өдөр байсан тул өтгөн манантай ч таарсан, ганцаараа явсан болохоор сүүлдээ айгаад уулнаас хурдхан буусан гээч. Хэд хоногийн өмнө хүмүүс ууланд янзагатай таарсан зургаа сошиалд тавьсан байхыг үзээд “хөөрхөн юм аа, надтай ч бас таараасай гэж бодоод өнгөрсөн.Тэгтэл өнөөдөр ингээд таарчихдаг байна шүү! Бид оролдого хийсээр ирсэн цагт ямарваа нэг үр дүнд (эерэг) хүрэх нь гарцаагүй ээ. Би янзагатай таараагүй байсан ч ууланд горхи урсах чимээ, шувуудын жиргээн, нарны зөөлөн илч гээд олон сайхан зүйлийг мэдэрсэндээ сэтгэл ханамж өндөртөй буцна. Янзага олж харах нь миний гол зорилго хэдий ч таарах таарахгүйгээс үл хамааран зориглоод ууланд ирсэн байгаа нь мөн байгалийн сайхан үзэмж, амар амгалан мэдэрсэн нь надад туршлага дурсамж болон үлдэж байгаа юм. Миний эртэч дадалтай болж, бүтээмжээ нэмэгдүүлэх зорилго алдаатай оноотой явж байгаа ч учраа олох гээд бууж өгөлгүй явж байна даа. Төлөвлөсөн цагтаа ажлуудаа амжуулж чадахгүй болохоор сэтгэлээр унах юм. Гэсэн ч урьдынхаасаа илүү эерэг олон зүйлсийг би мэдэрч байгаа😊✨🌼 “Төгсгөлийн шугам бол эгод зориулагдсан аялал бол зүрх сэтгэлд зориулагдсан” - Mozez Singh -
Аялал үргэлжилсээр…
Хийсэн оролдсон туршлага, мэдэрсэн мэдрэмжээ хуваалцсанд баярлалаа. Ууланд гарах сайхан шүү, тархи толгой амраад, агаарын охь шимээр амьсгалаад, байгалийн сайхныг харж сонсож мэдрээд🥰
☀️ Өнөө өглөө | Өдөр 9 (9/09)
Өглөөний мэнд, ⏱️ Боссон цаг: … 🌱 Өглөөний дэглэмээрээ хийсэн зүйлс …
Өглөөний мэндээ. Боссон цаг 7:15 ⚡️ хуурай сойтгоор биеэ үрсэн. (Цусны эргэлтийг сайжруулна, лимпийн булчирхайнуудад хуримтлагдсан хорыг биеэс гадагшлуулахад дэмжлэг болно, арьсан дээрх үхэжсэн эд эсийг гуужуулна гээд олон ашиг тустай учраас энэ гоё бичил дадлаар өглөөг эхлүүлж байгаа) ⚡️хэлний өнгөрөө хусаад шүдээ угааж инулинтай эслэгтэй усаа уусан. ⚡️өнөөдрийн хоол цайгаа бэлдэж савласан ⚡️нүүрээ хөнгөн будаад ажилдаа гарсан.
Дадлын саадыг тодорхойлох
Гоё эрүүл, гэрэлтсэн, чийглэг арьстай болох зорилго тавьж хариуцлагатай хамтрагчтай болоод орой болгон арьсаа арчлаад маск тавих дадлыг суулгах гээд 1 сар гаран болж байна. Ингэж гоё тууштай хэрэгжүүлж байгаа дадлаа хаа нэг тасалдуулдаг шалтгаан нь оройн арьс арчилгааны цаг буруу байгаа учраас юм бна. Яг унтахын өмнө нүүрээ цэвэрлэж маскаа тавиад байхаар оройтсон үедээ өнжөөд бна. Тийм болохоор орой гэртээ очоод хувцсаа солиод л шууд оройн арьс арчилгаагаа хийвэл болох юм бна.
@Gerelmaa Dugerkhuu тиймээ. Өнөө орой бичсэнээ шууд хэрэгжүүлээд очингуутаа хувцсаа солиод оройн арьс цэвэрлэгээгээ хийж маскаа тавьсан. Skool хичээлүүдээ сонсоод даалгавраа хийгээд явахаар юун дээр алдаад байгаагаа анзаараад их нэмэртэй байдаг шүү🥰
Төвлөрлөө нэмэгдүүлэхийн тулд
хийж буй зүйлээ хуваалъя. Өчигдрөөс эхлээд Бичил дадал номоо дахин унших явцдаа төвлөрлөө нэмэгдүүлэхийн тулд дараах зүйлийг хийж байна: ✨ нэг цагийн дотор хэдэн хуудас уншсанаа тэмдэглэж явах, жишээ нь би өнөө өглөө 7.46 аас уншиж эхэлсэн бөгөөд тухайн үед 87 хуудсан дээр явж байсан. Цаг бүрт сэрүүлэг тавьж тохируулсан. 8.46 хүртэл 25 хуудас уншсан бөгөөд багадаа 30 хуудас унших ёстой гэсэн зорилго тавьсан учраас төвлөрлөө сайн барихын тулд хичээл зүтгэл гаргасан. 9.46 цаг хүртэл 33 хуудас уншсан байсан. Энэ мэтээр хянах нь төвлөрлөө нэмэгдүүлэхэд илүү тустай байдаг. ✨ ямарваа нэгэн бүтээлч зүйл хийхдээ цаг харж хийх, аажмаар илүү богино цагт хийж сурах зорилго тавих нь төвлөрөл нэмэгдүүлдэг хувийн багахан туршлагаа хувалцлаа. Бичил дадал номыг заавал уншаарай л гэж зөвлөе дөө. Унших цаг дээрээ бичиж суугаа болохоор энэ нэг цагийн унших хуудасны тоо маань цөөрөх нь, гэхдээ дараагийн цагтаа илүү төвлөрөхийг хичээнэ ээ. Шинэ санаа, хуваалцах сэдэл төрөнгүүт бичдэг болохоор биччихлээ. 😍
Туршлагаа хуваалцдаг тандаа баярлалаа🤗
☀️ Өнөө өглөө | Өдөр 8 (9/08)
Өглөөний мэнд, ⏱️ Боссон цаг: … 🌱 Өглөөний дэглэмээрээ хийсэн зүйлс …
Өглөөний дэглэмээр: ⚡️хуурай сойтгоор биеэ үрсэн. ⚡️ 100н үсрэлтээ хийж, нарны мөргөлөө 30н тойрог хийсэн. ⚡️ хэлнийхээ өнгөрийг хусаж шүдээ угаагаад, инулинтай эслэгтэй усаа уусан. ⚡️ өглөөний цай, өдөр оройн хоол, уух цайгаа хийж савласан. ⚡️ хувцсаа өмсөөд, нүүрээ хөнгөн будаад ажилдаа гарсан.
1-10 of 96
Ариунаа Хэнчбиш
5
213 points to level up
💎Diamond💎 Чамайг хөгжүүлж, үнэлж, хүндэлдэг газар л чи гал шиг асаж, алмаз шиг гэрэлтдэг.

Active 1h ago
Joined May 27, 2026
Powered by