Activity
Mon
Wed
Fri
Sun
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
May
Jun
Jul
Aug
Sep
Oct
What is this?
Less
More

Owned by Ариунтуяа

Өөрийнхөө дотор чимээгүйхэн үлдсэн тэр нэгэн орон зай руу аялж, өөрийгөө сонсож, мэдэрч, хүлээн зөвшөөрөн ӨӨРТӨӨ эргэн ирэхүй.

6 contributions to Soul return - Өөртөө ирэхүй
Амгалан дүүрэн үү.
Premium багцад мөнгө эд баялагийг хүлээн авах далд ухамсрыг дахин шинээр кодлох мөнгөний хүчтэй батламж үгс орлоо. 🧠 Батламж үг тархинд яагаад хэрэгтэй вэ? Тархи бидний өдөр бүр давтан бодож, анхаарч байгаа зүйлд улам танил болж түүнийг өөртөө татаж байдаг. Хэрэв бид “Би чадахгүй.” “Надад боломж байхгүй.” “Би хангалтгүй.” гэж байнга өөртөө хомсдол гачигдал дутуу байгааг хэлдэг бол тархи маань тэр өнцгөөс амьдралыг улам тод харах ба танд түүнийг илүү их мэдрүүлэх үйл явдал дунд оруулдаг. Харин батламж үг хэлэхдээ бид тархиндаа: “Би юунд анхаарах вэ?” “Өөрийгөө ямар хүн гэж харах вэ?” “Ямар боломжийг олж харах вэ?” гэдэг шинэ чиглэл өгч байна. Судалгаагаар өөрийн үнэ цэн, чухал зүйлээ сануулах нь тархины өөрийгөө үнэлэх, үнэ цэн боловсруулахтай холбоотой хэсгүүдийг идэвхжүүлж, стрессийн үед илүү тайван хариу үйлдэл үзүүлэхэд тусалж болохыг харуулсан. Тиймээс батламж гэдэг зүгээр нэг сайхан үг биш. Өдөр бүр өөртөө ямар үг хэлж, юунд анхаарлаа өгөхөө ухамсартайгаар сонгож байгаа далд ухамсраа өөрөө дасгалжуулах дасгал юм. Өөртөө хэлдэг үг өөрчлөгдөхөд → анхаарал өөрчлөгдөнө → мэдрэмж өөрчлөгдөнө → сонголт өөрчлөгдөнө → улмаар үйлдэл ч өөрчлөгдөх боломжтой. Тиймээс батламжаа зүгээр сонсох биш, өөрийнхөө хоолойгоор, утгыг нь мэдэрч, тогтмол хэлээрэй.Тархи судлалд хүний тархи шинэ зорилго чиглэлд 45–60 хоног — шинэ үг, шинэ бодол, шинэ үйлдэлдээ дасаж эхлэх боломжтой үе гэж авч үздэг. Гэхдээ хүн бүрт яг адил биш.Тиймээс энэ батламжийг 45–90 хоног тогтмол сонсож, дагаж хэлэхийг зөвлөж байна. Таны далд ухамсар элбэг хангалуун амьдралын кодыг шинээр хүлээн авснаар таны амьдрал, таны харах өнцөг, таны хандлага бүхэлдээ гайхамшигтайгаар өөрчлөгдөх болно. Яг энэ мөчөөс эхлээд өөртэйгөө ярьдаг хэлээ өөрчилж өөрийн далд ухамсраа дасгалжуулъя.
2
0
Амгалан дүүрэн үү.
Үл тоогдох хэрэгцээ
Амгалан дүүрэн үү. Үл тоогдох хэрэгцээний чеклистээ ажиллаж үзсэн үү. Сэтгэгдлээ хуваалцаарай. Ажиллаж үзсэн бол өөрийгөө засах биш, буруутгах биш, өнгөрсөн үеийг ч буруутгах биш. Энэ хэрэгцээ алдагдсанаас би ийм үйлдэл, зан гаргадаг юм байна гэдгийг ойлгож өөрийгөө хүлээн зөвшөөрөөрэй. Өнөөдөр та өөртөө өмнөхөөсөө сайжирсан хамгийн төгс хувилбар учир өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч сурах нь том амжилт
5
0
🤍 ТАВТАЙ МОРИЛ — ӨӨРТӨӨ ЭРГЭН ИРЭХҮЙ
🌿 “Soul Return – Өөртөө эргэн ирэхүй” орон зайд тавтай морил 🤍 Танд энэ өдрийн мэнд хүргэе. 🌿 “Soul Return – Өөртөө эргэн ирэхүй” орон зайд хүрэлцэн ирсэн Таныг халуун дотноор угтан авч байна. Бид амьдралынхаа туршид маш олон хүнийг хайрлаж, халамжилж, ойлгож, хүлээж, тэдний төлөө хичээдэг. Харин тэр бүхний дунд заримдаа хамгийн чухал нэг хүнийг орхигдуулчихдаг. Тэр хүн нь — ӨӨРӨӨ. 🤍 Тиймээс энэ орон зайд Та хэн нэгэн болох гэж хичээх шаардлагагүй. Өөрийгөө бусадтай харьцуулах шаардлагагүй. Бүхнийг хурдан ойлгож, өөрчлөх ч шаардлагагүй. Зүгээр л өөрийнхөө хэмнэлээр... 🌿 биеэ сонсож, 🌿 мэдрэмжээ анзаарч, 🌿 өөрийгөө илүү гүн таньж, 🌿 өөртөө зөөлөн хандаж, 🌿 хэрэгцээ, хил хязгаараа хүндэтгэж, 🌿 өөртэйгөө дахин холбогдоорой. Энд зөв, буруу хариулт байхгүй. Таны мэдэрч байгаа зүйл Танд үнэ цэнтэй. Таны туулсан зам үнэ цэнтэй. Таны өөрчлөлт өөрийн гэсэн хэмнэлтэй. Тиймээс өөрийгөө яаруулахгүйгээр энэ орон зайг өөртөө зориулан ашиглаарай. 🤍 🌿 Харин Community бол бидний хамтын орон зай Энд бид хамтдаа суралцаж, ойлголт, мэдрэмж, өөрчлөлт, амьдралынхаа жижиг том алхмуудыг хуваалцана. Эхлээд би өөрийнхөө өөрчлөлтийн талаарх цөөн хэдэн зургаа Та бүхэнтэйгээ хуваалцлаа. Эдгээр зураг бүрийн ард миний туулсан зам, алдаа оноо, уналт босолт, өөрчлөлт, өсөлт бий. Өнөөдрийн би нэг л өдөр бий болоогүй. Хүн сэтгэл ухамсартаа анхаарал хандуулж өөрийн дотоод мөн чанараа таниад ирэхээр өөрийн доторх нуугдсан "БИ"-г дотроосоо системтэйгээр жинхэнэ "БИ"-г бүтээж эхэлдэг. Өнгөрсөн үеийн минь бүх хувилбар нийлж өнөөдрийн намайг бүтээжээ. 🤍 Одоо Та ч бас хүсвэл өөрийнхөө зурган түүхийг бидэнтэй хуваалцаарай. Заавал гоё, төгс зураг байх албагүй шүү. Хүүхэд насны зураг ч байж болно. Амьдралын тань нэг онцгой үеийн зураг ч байж болно. Хэцүү үеэ даван туулж байсан үеийнх ч байж болно. Эсвэл өнөөдрийн өөрийгөө илэрхийлсэн зураг ч байж болно. 2–5 зургаа сонгоод, хүсвэл түүхээсээ цөөн хэдэн өгүүлбэр бичээрэй. Өөрөөсөө: “Тэр үеийн би ямар хүн байсан бэ?” “Юуг туулж өнгөрүүлсэн бэ?” “Тэр үеэс өнөөдрийн би хүртэл юу өөрчлөгдсөн бэ?”
🤍 ТАВТАЙ МОРИЛ — ӨӨРТӨӨ ЭРГЭН ИРЭХҮЙ
@Уянга Уянга Тэвэрье🫂
@Munkhnasan Uuduu Тэвэрье🫂
Үл тоогдох программаар дамжин би ямар зан үйл гаргаж өөрөөсөө холддог вэ
Амгалан дүүрэн үү. Бүгдэд нь бүх цаг үеийн мэнд хүргэе. Ойрд "Өөрийгөө яагаад байгааг ойлгох" тухай, хангагдаагүй хэрэгцээ хүний амьдралд хэрхэн нөлөөлж ямар программ болон удирддагийг хичээл болгон хүргэх гээд тун чиг ажилтай байлаа. Үнэгүй хэсэгт үл тоогдох шархаас үүссэн программ бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг болон түүнийг илрүүлэх чек лист орсон байгаа. Өөрийгөө чеклэж үзээрэй. Хэрэв цааш хичээлийг дэлгэрүүлэн үзэж өөрийгөө ойлгохыг хүсвэл жилийн эрхтэй вип ангид хичээлүүд байршина.
5
0
1-6 of 6
Ариунтуяа Наранбат
3
32 points to level up
Наранбат Ариунтуяа ментор көүч

Active 5h ago
Joined Jun 30, 2026