Activity
Mon
Wed
Fri
Sun
Oct
Nov
Dec
Jan
Feb
Mar
Apr
May
Jun
Jul
Aug
Sep
What is this?
Less
More
ZAMCH/ЗАМЧ

113 members • $19/month

The Digital Nomad Academy

1.1k members • Free

AFA Academy

556 members • Free

System Life Club

286 members • Free

💰 BE RICH CLUB

1.2k members • $8/month

THE CHINGGIS CIRCLE

8.8k members • Free

5 contributions to Өглөөний гайхамшиг
Сайн, төгс байхдаа биш
тогтвортой байх л маш чухал юм билээ. Бүхий л зүйл дээр болж өгвөл тогтвортой байхыг хичээж байгаарай. Нэг удаа маш сайн байгаад, дахиад хэд хоног муу байхаас илүүтэйгээр өдөр бүр багахан хичээл зүтгэлээ, өдөр тутмаа алдахгүй явах л ... 🌱. Өдөр бүр суралцаж ойлгосоор ... 50, 60 хүрэхэд бүр илүүг, бүр сайныг ойлгож ухаарсан байх биз ээ.
0 likes • 4d
Эхлэл бол амархан байдаг ч дунд хэсэгтээ заавал ингэх шаардлагатай юу гэх дуу сонсогдоод орхичихно. Сэтгэл зүйд нэг асуудал бх шигээ.
Өглөөний гайхамшиг Skool - Өөрчлөлт
Өглөөний гайхамшиг Skool- ийнхээ зорилго, чиглэлийг өөрчлөхөөр шийдлээ. Skool сарын сорилтоос илүүтэйгээр Вип менторинг хувь хүндээ илүү өгөөжтэй, үр дүнтэй, ахицтай байгаа тул энэ тал руугаа түлхүү төвлөрч ажиллахаар шийдэж байна. Вип менторинг авч байгаа болон дадлын хичээл, чиглүүлэг хэрэгтэй хүмүүст зориулаад Өглөөний гайхамшиг Skool ээ цаашид ажиллуулна. ✅Эндээс хүмүүс хичээлээ үзэх, шаардлагатай гарын авлагуудаа татаж авах, номын товч танилцуулга сонсох, Нээлттэй асуултад хариулах замаар өөртөө дүгнэлт хийх, хуваалцах боломжийг олгоно. ✅ 9 сарын 30 хүртэл цувралаар Бичил дадал номын товч агуулга, голлох санааг тайлбарласан хичээлүүдийг нэмж оруулна. ✅ Цаашдаа тухайн сард уншсан номын тухай тэмдэглэл болон чөлөөт яриаг цувралаар оруулна. ✅ Харин сорилт, өглөөний бүртгэл 10 сарын 1 ээс энд хийгдэхгүй болно. ( Тодорхойгүй хугацаагаар) Тиймээс та бүхэн өөрт хэрэгтэй гэж үзвэл үлдэх эсвэл гишүүнчлэлээ дараах зааварчилгааны дагуу unsubscribe (цуцлах) хийх боломжтой: https://www.skool.com/ugluuniigaikhamshig/classroom/7626bf9a?md=a8440d379ffd4d8aac7c397ec24b11ac Жич: Гишүүнчлэлээ үргэлжлүүлэх, цуцлах, хянах нь 100 хувь таны хариуцлага гэдгийг хэлмээр байна. ☘️ Энд байгаа хүн бүрт өөрийнхөө зүгээс дараах боломжийг олгож байна: Хэрвээ танд тустай, нэмэртэй гэж үзвэл надтай утсаар болон онлайнаар цөөн минут ярилцах боломжийг олгож байна. (9-р сардаа багтаан) Та хувь хүний хөгжил, карьер, дадалтай холбоотой чиглэлээр эргэлзсэн чадахгүй байгаа зүйлсээ хуваалцаж би өөрийнхөө туршлага мэдлэг дээрээ тулгуурлан чиглүүлэг өгөх (менторлох) боломжтой. (Хувь чатаар холбогдоорой.) Сайн үр дүн гаргах нь чухал учраас ийм шийдвэрийг гаргаж байна. Итгэсэнд баярлалаа. 🫶
0 likes • 4d
Дэмжлэг үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Би цаг авлаа.
Нойроо дийлэхгүй байвал
хоолоо багасгаад үзээрэй утсаа скроллдохгүй 21.30 гэж орондоо ороод 22 цагт нам унтах гээд үзээрэй зорилго мөрөөдлөө өөртөө сануулж төлөвлөгөөндөө орж үйлдэл хийгээрэй өөрт тохирсон цагаас босож эхлээрэй өглөө боссон, олдсон багахан цагаа цөөн хэдэн зүйлд зориулаад үзээрэй цөөн хэдэн багахан өөрчлөлт биед тань, сэтгэл зүйд тань яаж нөлөөлж байгааг анзаараарай. Өдөр бүрийн багахан ахицаа анзаарч өөртөө алга ташиж эсвэл чи хийчихлээ ш дээ гээд урам өгч байгаарай. Эндээс л том өөрчлөлтийн эхлэл тавигддаг юм байна.
1 like • 4d
Ухамсарт ухаандаа ойлгоод байгаа ч хэрэгжүүлж чадахгүй юм. Анхаарал төвлөрөлт муудсанаас үр дүнгүй байдал нэмэгджээ гэж бодоод байгаа.
Үзэгч биш оролцогч байхын
давуу тал их байдаг болохоор үзэгч биш оролцогч байгаарай. 🌱 Өглөөний дэглэмээ хуваалцдаг хүн нь өөрийгөө болон бусдыгаа хүндэтгэж байгаагийн илрэл гэж боддог. Зөв байдал, зөв сэтгэл үүнийг дагаад үйлдэл зөв болдог, үйлдлийг дагаад үр дүн илүү сайн байх нь тодорхой. 🌱 Жижиг ч гэсэн зорьсон зүйлээ хийж байгаа нь сахилга баттай байгаагийн, өөртөө итгэж байгаагийн илрэл юм. 🌱 Би дадлаа хийж байгаа юм чинь болоо биш бичиж, хуваалцаж байхдаа бид илүү дүгнэж, алдаа мадгаа засаж, аливаа зүйлийг шалгах дадал сууж байдаг. Дараа энэ дадал маань нэг чат бичихэд, ажил дээрээ нэг тайлан бичихэд маш тустай байдаг. Үг үсгийн алдаа, найруулга, дараалал гээд бүгдийг шалгаж хэвшдэг. Ямар ч алдаа мадаггүй, хүн уншиж ойлгоход амар хялбар байгаа нь таны бичсэн зүйлийг уншиж байгаа хүнд таны хэн бэ гэдгийг илтгэж байдаг. Үг үсгийн алдаатай, хагас дутуу, ямар ч найруулгагүй бичсэн зүйлс тухайн хүн ямар ч төвлөрөлгүй, тухайн харилцаанд хүндэтгэлгүй, мөн уншдаггүй хүн гэсэн дүгнэлтийг өгч байдаг. Дадлуудаа дүгнэж, яагаад болохгүй байна, яагаад болоод байна, бусдаас асуух, тусыг нь авах, бусадтай хуваалцах явцдаа хүн илүү хөгжиж байдаг, тийм болохоор үргэлж бичиж хуваалцаж байгаарай, үүнийг давхар дадал болгоорой. Бичдэггүй, дүгнэдэггүй хүн хийссээр байгаад таарна тодорхой хувиар.
1 like • 13d
Харин тийм ээ. Энэ соммунитид ороод нэлээдгүй хоног өнгөрсөн ч хуваалцах завгүй эсвэл хүсэлгүй байжээ. Ихэнх үедээ ажилтай үедээ ажил тай үедээ сонсож байна.
Таны мөрөөдлийн амьдрал юу вэ?
Опра: Мөрөөдлийн амьдралаараа амьдрах нь энэ насны хамгийн том адал явдал юм. Асуултанд хариулах гэтэл би өөрийгөө одоо болтол гүйцэдд таниагүй л байна. Тэгээд доорх асуултанд хариулах гээд бодоод сууж байна даа. Мөрөөдлийн амьдралаа цаасан дээр тодорхой, тод зураглана гэдэг бол түүнийгээ амьдрал дээр цогцлоох хамгийн эхний бөгөөд хамгийн чухал алхам юм. Мөрөөдлийн амьдралынхаа зураглалыг гаргахад туслах 3 бүлэг, 30 асуултыг бэлтгэлээ. Дэвтэр, үзгээ гаргаж ирээд, өөртэйгөө чин сэтгэлээсээ ярилцан хариулаарай. 🧠 БҮЛЭГ 1. Дотоод амар амгалан, Сэтгэл зүй ба Хувь хүний өсөлт (Энэ бүлэг нь таны дотоод ертөнц, эрүүл мэнд болон өөртэйгөө харилцах харилцааг тодорхойлно) 1. Би өглөө бүр орондоо сэрэхдээ ямар мэдрэмж, ямар бодолтойгоор сэрэхийг хүсэж байна вэ? 2. Миний сэтгэл зүй, бодол санаа ямар үед хамгийн амар амгалан, тогтуун байдаг вэ? 3. Миний мөрөөдлийн эрүүл мэнд, бие физиологийн эрч хүч ямар байх вэ? (Өдөр бүр ямар дадал хийдэг байх вэ?) 4. Би өөртөө ямар зан чанар, дотоод сахилга батыг төлөвшүүлж, өөрөөрөө бахархахыг хүсэж байна вэ? 5. Стресс, тодорхойгүй байдал тохиолдох үед би түүнийг ямар ухаалаг бөгөөд тайван замаар давж гардаг байх вэ? 6. Сэтгэлийн гүнд байгаа айдас, эргэлзээ, дотоод шархнуудаа би хэрхэн бүрэн эдгээж, чөлөөлөх вэ? 7. Өдөр бүр зөвхөн өөртөө гаргадаг цагаараа (1 цаг) юу хийж өнгөрүүлбэл хамгийн их баяр баясгаланг мэдрэх вэ? 8. Би ямар салбарын шинэ мэдлэг, чадварыг эзэмшиж, тархиа байнга цэнэглэж байхыг хүсэж байна вэ? 9. Миний сүнс, сэтгэлийг хамгийн их баясгаж, дотоод энергийг минь нөхдөг зүйл юу вэ? 10. Амьдралынхаа төгсгөлд өөрийгөө эргэн харахад "Би яг л хүссэнээрээ амьдарч чаджээ" гэж хэлүүлж чадах миний амьдралын гол зарчим юу вэ? 💼 БҮЛЭГ 2. Ажил карьер, Бүтээлч байдал ба Санхүү (Энэ бүлэг нь таны бодит үйлдэл, бүтээж буй үнэ цэнэ ба санхүүгийн бие даасан байдлыг тодорхойлно) 11. Би ямар ажил, төсөл, уран бүтээл хийж байхдаа цаг хугацааг мартаж, бүрэн дурлан ажилладаг вэ? 12. Миний бүтээж буй зүйлс бусдын амьдралд болон нийгэмд ямар бодит тус, үнэ цэнийг үлдээх вэ? 13. Миний хувьд "Санхүүгийн эрх чөлөө" гэдэг нь яг тооны хувьд сарын ямар орлого, ямар боломжийг хэлэх вэ? 14. Миний мөрөөдлийн ажлын байр, орчин ямар тохижилт, ямар уур амьсгалтай байх вэ? 15. Би өөрийн бүтээлч санаануудыг замаас нь буцаалгүй, бодит үйлдэл болгон гүйцээдэг байхын тулд ямар систем ашиглах вэ? 16. Надад санхүүгийн айдас огт байхгүй байсан бол би өнөөдөр яг ямар төсөл эсвэл ажлыг зоригтой эхлүүлэх байсан бэ? 17. Би өдөрт хэдэн цагийг төвлөрч ажиллахад, хэдэн цагийг амралт ба шинэ санаа эрэлхийлэхэд зориулах вэ? 18. Надад тусалдаг, надтай нэг чиг зорилготой хамтран ажиллах хамгийн тохиромжтой баг/орчин ямар байх вэ? 19. Ирээдүйд би өөрийн мэдлэг, туршлага, авьяасаар ямар үнэ цэнэтэй нөөц, бүтээгдэхүүнийг бий болгосон байх вэ? 20. Миний ажил карьерын хамгийн том "дээд амжилт" буюу хүрэхийг хүссэн цэг минь юу вэ?
Таны мөрөөдлийн амьдрал юу вэ?
0 likes • 19d
Баярлалаа. Би бас өөрийгөө бүрэн таниагүй бгаад гайхаж байна.Өдийг хүртэл мэддэг гэж бодож явлаа. 😄
1-5 of 5
Bold Bolor
1
2 points to level up
@bold-bolor-1810
Bolor

Active 12h ago
Joined Aug 11, 2026
Powered by