Сэтгэл хөдлөлөө зохицуулах тухай
Өглөө босоод бага зэрэг ханиадтай байсан болоод ч тэр үү? Эсвэл зүгээр л сүүлийн хэд хоног өөртөө ажиглалт хийхгүйгээр салхи татуулан зорилго зорилтын хойноос аахилсан болоод ч тэр үү нэг л их түгшүүртэй сэрэв. Эргээд л өөртэйгөө "Self” хөтөлбөрөөрөө сурсан аргынхаа дагуу ярилцаж сууна.
  1. Би яагаад шаналаад байгаа билээ? --- хариу нь санаа зовоод байгаа учраас
  2. Энэ шаналаад байгаа зүйлийг тодорхойлж нэрлэх аваас юу гэх билээ? --- өөртөө итгэлгүй байдал
  3. Миний бие энэ зовнилд ямар хариу үйлдэл үзүүлж байна? --- түгшиж байна, зүрх хурдан цохилж байна. Эртний анд болох "Анхаараа" минь зочилсон байна. (Түгшүүрээ ийнхүү нэрлэсэн байдаг)
  4. Мэдрэмж нь юу вэ? --- Айдас
  5. Энэ мэдрэмжээс үйлдэлтэй өөртөө өгч буй тайлбар нь юу вэ? --- зүгээр л бүх төлөвлөгөөгөө болиод орондоо ороод нуугдах. Бүх зүйлийг орхимоор санагдах. Өвдсөн болохоор амарчих гэх чимээгүй залхуурал.
  6. Нөхцөл байдал нь юу вэ? --- Бусдад өгсөн амлалт, багийн өмнө үүрч буй хариуцлага
  7. Миний зүгээс яг одоо юу хийх боломжтой вэ --- А төлөвлөгөө Мийгаа руу залгах /Хамтрагч руугаа/ гэтэл үр дүн нь холбогдож чадсангүй./ Б төлөвлөгөө юу вэ? Амьсгалах. Тухтай газар сууж байгаад амьсгалах.
  8. Эндээс ямар бодол төрж байна вэ? --- Зовлон гэж байдаг. Бүгд л зовдог. Гэхдээ шаналах нь бидний сайн дураараа хийж буй хариу үйлдэл юм. /Self-хөтөлбөрийн агуулга/
  9. Тэгвэл ямар зүйлийг бодитоор яг одоо хийж чадах вэ? ---- С төлөвлөгөө бол бусдад сайхан мэдрэмжийг мэдрүүлэх. Бусдын амар амгалан баяр баяслаас миний амар амгалан баяр баясал бас төрдөг учраас. (Амьдралаас мэдрэх үнэ цэнэ харилцан адилгүй учир, зарим хүмүүсийн хийж чадах хамгийн зөв үйлдэл нь хөнжилдөө ороод нуугдах байж болно шүү. Хамгийн гол нь хэдий хугацаатай нуугдах вэ гэдгээ хугацаагаа сайн ажиглаж өөртөө тусгаж өгөөрэй)
  10. Заза босоод гэрээ цэвэрлээд гарч төлөвлөгөөгөө дуусгахаар шийдвэрт хүрлээ. Ийнхүү миний өнөөдөр өөртэйгөө ярилцсан яриа өндөрлөв. Зарим хүмүүст энэ шийдвэр буруу мэт санагдах л байх. Зарим хүмүүс бол ажил ид оволзож нилээн хариуцлагатайгаар хандах цаг болсон үед энэ мэт бууж өгмөөр байгаа мэдрэмжийг хэрхэн задалж болох аргачлалыг эндээс аваасай гэсэндээ өөрт төрсөн эмзэг мэдрэмжээ энд сийрүүлж үлдээлээ. ЖИЧ: ЗОВЛОН ГЭЖ БАЙДАГ. ТҮҮНД ҮЗҮҮЛЖ БУЙ ШАНАЛАЛ БОЛ САЙН ДУРААРАА ХИЙЖ БУЙ СОНГОЛТ ЮМ. энэ үгийг Бурхан багшийн айлтгалд бичигдсэн байдаг. Энэ л айлтгалыг сэтгэл судлалын ш/ухаанд маш системтэйгээр Self хөтөлбөрөөр дамжуулж ойлгосон бөгөөд энэ тав дахь өдөр болох "Self” өөрийгөө таних 6 алхам онлайн сургалтаараа ярьж өгье. Энэ бүлгэмтэйгээ хамт байгаа бүх хүмүүстээ зориулж байна.
2
0 comments
Anudari Mendbayar
4
Сэтгэл хөдлөлөө зохицуулах тухай
powered by
Human and Career development
skool.com/tender-2614
🌿 SELF | Хүн төвт хөгжлийн community 🌱
Өөрийн талаарх хэвшмэл ойлголтоо эвдэж, карьерын чиглэлээ бүтээх орон зай.
📚 Хөтөлбөр • Дасгал • Community
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by