User
Write something
Сэтгэл хөдлөлөө зохицуулах тухай
Өглөө босоод бага зэрэг ханиадтай байсан болоод ч тэр үү? Эсвэл зүгээр л сүүлийн хэд хоног өөртөө ажиглалт хийхгүйгээр салхи татуулан зорилго зорилтын хойноос аахилсан болоод ч тэр үү нэг л их түгшүүртэй сэрэв. Эргээд л өөртэйгөө "Self” хөтөлбөрөөрөө сурсан аргынхаа дагуу ярилцаж сууна. 1. Би яагаад шаналаад байгаа билээ? --- хариу нь санаа зовоод байгаа учраас 2. Энэ шаналаад байгаа зүйлийг тодорхойлж нэрлэх аваас юу гэх билээ? --- өөртөө итгэлгүй байдал 3. Миний бие энэ зовнилд ямар хариу үйлдэл үзүүлж байна? --- түгшиж байна, зүрх хурдан цохилж байна. Эртний анд болох "Анхаараа" минь зочилсон байна. (Түгшүүрээ ийнхүү нэрлэсэн байдаг) 4. Мэдрэмж нь юу вэ? --- Айдас 5. Энэ мэдрэмжээс үйлдэлтэй өөртөө өгч буй тайлбар нь юу вэ? --- зүгээр л бүх төлөвлөгөөгөө болиод орондоо ороод нуугдах. Бүх зүйлийг орхимоор санагдах. Өвдсөн болохоор амарчих гэх чимээгүй залхуурал. 6. Нөхцөл байдал нь юу вэ? --- Бусдад өгсөн амлалт, багийн өмнө үүрч буй хариуцлага 7. Миний зүгээс яг одоо юу хийх боломжтой вэ --- А төлөвлөгөө Мийгаа руу залгах /Хамтрагч руугаа/ гэтэл үр дүн нь холбогдож чадсангүй./ Б төлөвлөгөө юу вэ? Амьсгалах. Тухтай газар сууж байгаад амьсгалах. 8. Эндээс ямар бодол төрж байна вэ? --- Зовлон гэж байдаг. Бүгд л зовдог. Гэхдээ шаналах нь бидний сайн дураараа хийж буй хариу үйлдэл юм. /Self-хөтөлбөрийн агуулга/ 9. Тэгвэл ямар зүйлийг бодитоор яг одоо хийж чадах вэ? ---- С төлөвлөгөө бол бусдад сайхан мэдрэмжийг мэдрүүлэх. Бусдын амар амгалан баяр баяслаас миний амар амгалан баяр баясал бас төрдөг учраас. (Амьдралаас мэдрэх үнэ цэнэ харилцан адилгүй учир, зарим хүмүүсийн хийж чадах хамгийн зөв үйлдэл нь хөнжилдөө ороод нуугдах байж болно шүү. Хамгийн гол нь хэдий хугацаатай нуугдах вэ гэдгээ хугацаагаа сайн ажиглаж өөртөө тусгаж өгөөрэй) 10. Заза босоод гэрээ цэвэрлээд гарч төлөвлөгөөгөө дуусгахаар шийдвэрт хүрлээ. Ийнхүү миний өнөөдөр өөртэйгөө ярилцсан яриа өндөрлөв. Зарим хүмүүст энэ шийдвэр буруу мэт санагдах л байх. Зарим хүмүүс бол ажил ид оволзож нилээн хариуцлагатайгаар хандах цаг болсон үед энэ мэт бууж өгмөөр байгаа мэдрэмжийг хэрхэн задалж болох аргачлалыг эндээс аваасай гэсэндээ өөрт төрсөн эмзэг мэдрэмжээ энд сийрүүлж үлдээлээ. ЖИЧ: ЗОВЛОН ГЭЖ БАЙДАГ. ТҮҮНД ҮЗҮҮЛЖ БУЙ ШАНАЛАЛ БОЛ САЙН ДУРААРАА ХИЙЖ БУЙ СОНГОЛТ ЮМ. энэ үгийг Бурхан багшийн айлтгалд бичигдсэн байдаг. Энэ л айлтгалыг сэтгэл судлалын ш/ухаанд маш системтэйгээр Self хөтөлбөрөөр дамжуулж ойлгосон бөгөөд энэ тав дахь өдөр болох "Self” өөрийгөө таних 6 алхам онлайн сургалтаараа ярьж өгье. Энэ бүлгэмтэйгээ хамт байгаа бүх хүмүүстээ зориулж байна.
2
0
Сэтгэл хөдлөлөө зохицуулах тухай
Хувийн орон зай
Өнөөдөр нэг зүйлийг анзаарлаа... Би ч бай өөр хүмүүс ч бай өөрсдөө ч анзаарахгүйгээр бусдыг өөрийнхөөрөө байлгах гээд байдаг юм байна. Өмнөөс нь төлөвлөгөө гаргаад л. Хэрвээ хэн нэгэн хүн тань дээр гомдолж сэтгэлээ уудалбал арга замыг нь түүнд бүү хэл! Учир нь хүн өөрчлөгдье гэвэл өөрөө л өөрчлөгддөг. Харин түүнийг тайтгаруулаарай эсвэл зүгээр л тэвэрчих. Бид заримдаа хэтэрхий их ярьдаг юм байна. Үйлдэл үгүй хоосон яриа хэнийг ч өөрчлөхгүй тул таны зүгээс хийж болох цор ганц үйлдэл нь тэврэх эсвэл зүгээр л сонсож өгөх. Энэ сэдвийг хөндсөн болохоор энэ ням гарагт онлайнаар "Тайтгарлын" талаар уулзалтаа хийдэг юм билүү гэж бодов... Та хүмүүсийг яаж тайтгаруулдаг вэ? Хэн нэгэнд нөлөөлж чадсан мэт мэдрэмжийг хэзээ хамгийн сүүлд яаж мэдэрч байсан бэ?
1
0
Хувийн орон зай
Гомдомтгой хүний тэмдэглэл
Аз жаргалтай байх хамгийн амархан арга бол үр дүн дээр биш үйл явц дээр төвлөрөх гэдгийг өнөөдөр л яс махандаа ортол ойлголоо. Үр дүнгээ өгөхгүй хэрэггүй зүйл хийгээд байгаа мэт санагдвал өөрт үүсгэж буй хүлээлтээ ажиглаад үзээрэй. Гомдол төрвөл өөрийгөө ажиглах естой дохио гээд л бодчих. Аан бас нээрээ гомдол тайлах хамгийн шилдэг арга цэвэрлэгээ байдаг шүү! Гомдол гэх мэдрэмжийн талаар дараа бүлгэмийн уулзалтаараа хамтдаа ярилцъя.
2
0
Шинээр юу сурч байна даа?
Ойрд нилээн ачаалалтай байгааг ч хэлэх үү, сэтгэл хөдлөлдөө автчих гээд байгаа. Бидний сэтгэл хөдлөлдөө автаж, ядарч, гутарч, зовдог үндсэн шалтгаан бол АСТ ЗАСЛЫН хүрээнд тайлбарлахдаа "Би" гэх ойлголтод хэтэрхий их баригддаг болохоор гэж тайлбарладаг. Нэг ёсондоо би амжилттай байх ёстой, би сайн ээж байх ёстой гэх мэт хийж буй үйлдэл бүхэн маань ардаа "Би" гэх ойлголтод хэтэрхий баригдсан болохоор тэр юм. Иймээс "өөрийгөө өөртөө авчрах" өөрийн техникээ танилцуулъя. Өөрийн "Би"-г өөрөөсөө тусгаарлах нь: Өглөөний нарны мөргөл > тийм ээ ойлгомжтой мэт санагдаж магадгүй л дээ. Гэхдээ юу хийж байгаа нь тийм чухал биш. Йоганы оронд та алхаж болно, жимд явж болно гол нь булчингаа ажиллуулж, булчин цуцах хэрэгтэй. Харин хийж байх явцад та өөрийгөө хэн ч биш үл орших байдлаар төсөөлөөрэй. Нэг ёсондоо би өглөөний нарны мөргөл хийх явцад булчин минь цуцаж ядрах үедээ өөртөө хэлдэг үгс хамгийн чухал юм. Ингэхдээ "энэ л хоромд би ээж биш, хэн нэгний хүүхэд биш, хэн нэгний эхнэр биш, би ямар ч дүрд үл орших цорын ганц боломж минь яг энэ цаг хугацаанд тохиож байна" гэх мэтээр өөрийн толгойг хоослох тэр цаг мөч юм. Өөрийгөө өөртөө авчрах буюу өөрийн оршихуйгаасаа татгалзаж гэмээн таны бодол, сэтгэл хөдлөл бүхэн унтрах боломжтой. Энэ л арга зүйд би ойрдоо суралцах гэж их хичээж байна даа. Танд хэрэгтэй гэвэл туршаад үзээрэй. Эсвэл энэ мэт өөрийн аргаасаа бас хуваалцаарай. Та өөрийн оршихуйн дүрээсээ хэрхэн чөлөөлөгддөг вэ? #ActTherapy #ACTЗасал #ЭмзэгБайхБоломж
Шинээр юу сурч байна даа?
Өөрийгөө өөртөө авчир!
Ингэхэд, удаан уулзсангүй шүү тийм ээ? 😅 Ажил тарчхаад байхад л бодол дундаа тэнэх явдал бидэнд цөөнгүй тохиодог. Яг энэ үедээ ӨӨРИЙГӨӨ ӨӨРТӨӨ АВЧИРЧ СУРААРАЙ. Хааяа бүүр энэ үгийг чангаар өөртөө хэлсэн ч болно. Учир нь өөрөөс чинь өөр аюулгүй орон зай гэж хаа ч байхгүй! Иймээс өөрт байгаа дотоод орон гэртээ тавтай тухтай амьдраарай. Гэртээ та эмзэг байх бүрэн эрхтэй юм шүү! #ЭмзэгБайхОронЗай #АСТЗасал #СэтгэлЗасал #эмзэгхэнбүлгэм
Өөрийгөө өөртөө авчир!
1-30 of 41
powered by
Human and Career development
skool.com/tender-2614
🌿 SELF | Хүн төвт хөгжлийн community 🌱
Өөрийн талаарх хэвшмэл ойлголтоо эвдэж, карьерын чиглэлээ бүтээх орон зай.
📚 Хөтөлбөр • Дасгал • Community
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by