Үзэгч биш оролцогч байхын
давуу тал их байдаг болохоор үзэгч биш оролцогч байгаарай.
🌱 Өглөөний дэглэмээ хуваалцдаг хүн нь өөрийгөө болон бусдыгаа хүндэтгэж байгаагийн илрэл гэж боддог. Зөв байдал, зөв сэтгэл үүнийг дагаад үйлдэл зөв болдог, үйлдлийг дагаад үр дүн илүү сайн байх нь тодорхой.
🌱 Жижиг ч гэсэн зорьсон зүйлээ хийж байгаа нь сахилга баттай байгаагийн, өөртөө итгэж байгаагийн илрэл юм.
🌱 Би дадлаа хийж байгаа юм чинь болоо биш бичиж, хуваалцаж байхдаа бид илүү дүгнэж, алдаа мадгаа засаж, аливаа зүйлийг шалгах дадал сууж байдаг. Дараа энэ дадал маань нэг чат бичихэд, ажил дээрээ нэг тайлан бичихэд маш тустай байдаг. Үг үсгийн алдаа, найруулга, дараалал гээд бүгдийг шалгаж хэвшдэг. Ямар ч алдаа мадаггүй, хүн уншиж ойлгоход амар хялбар байгаа нь таны бичсэн зүйлийг уншиж байгаа хүнд таны хэн бэ гэдгийг илтгэж байдаг.
Үг үсгийн алдаатай, хагас дутуу, ямар ч найруулгагүй бичсэн зүйлс тухайн хүн ямар ч төвлөрөлгүй, тухайн харилцаанд хүндэтгэлгүй, мөн уншдаггүй хүн гэсэн дүгнэлтийг өгч байдаг.
Дадлуудаа дүгнэж, яагаад болохгүй байна, яагаад болоод байна, бусдаас асуух, тусыг нь авах, бусадтай хуваалцах явцдаа хүн илүү хөгжиж байдаг, тийм болохоор үргэлж бичиж хуваалцаж байгаарай, үүнийг давхар дадал болгоорой. Бичдэггүй, дүгнэдэггүй хүн хийссээр байгаад таарна тодорхой хувиар.
9
3 comments
Gerelmaa Dugerkhuu
7
Үзэгч биш оролцогч байхын
Өглөөний гайхамшиг
skool.com/ugluuniigaikhamshig
Өглөөний цагаар бичил дадлыг тогтвортой хэвшүүлж, илүү сайхан амьдралыг бүтээнэ.
Powered by