өнөөдөр нэг иймэрхүү мэдрэмж, сэтгэгдэлтэй сууж байна даа, өнөөдөр хийхээр төлөвлөсөн ажил маань бусдаас хамаараад хойшилсон тул гэртээ байсан хэд хэдэн номыг гүйлгэж өнжлөө. Хөөрхөн сэдэлжүүлэлт авч, дүгнэж, хийх, суралцах хүсэлд автлаа.
Мэдлэг авна, туршлага хуримтлуулна, дараа ажил амьдралдаа ашиглана, нэг ёсондоо ном бүтээл гэдэг тухайн зохиолчийн өгөх сэтгэл юм байна гэдгийг өнөөдөр ойлголоо. Дадал хэвшүүлэхээр зориглосон ч чадаж байгаа нь ч байна, хичээж байгаа нь ч байна, өөртөө олон асуулттай сууж байгаа нь ч бий байх.
Зорьсон зүйлдээ тууштай байхад суралцмаар байвал Гайхамшгийн томьёо ном
Үйлдэл төвтэй байхад суралцмаар байвал 5 секундийн дүрэм ном
Төвлөрөх дадал дээр сайжруулалт хиймээр байвал Гүн үйл ном
дажгүй санаа шийдэл, гарц гаргалгаа болно гэж боддог оо. Ойр байвал нэг гүйлгээд хараарай.