хийж буй зүйлээ хуваалъя. Өчигдрөөс эхлээд Бичил дадал номоо дахин унших явцдаа төвлөрлөө нэмэгдүүлэхийн тулд дараах зүйлийг хийж байна:
✨ нэг цагийн дотор хэдэн хуудас уншсанаа тэмдэглэж явах, жишээ нь би өнөө өглөө 7.46 аас уншиж эхэлсэн бөгөөд тухайн үед 87 хуудсан дээр явж байсан. Цаг бүрт сэрүүлэг тавьж тохируулсан. 8.46 хүртэл 25 хуудас уншсан бөгөөд багадаа 30 хуудас унших ёстой гэсэн зорилго тавьсан учраас төвлөрлөө сайн барихын тулд хичээл зүтгэл гаргасан. 9.46 цаг хүртэл 33 хуудас уншсан байсан. Энэ мэтээр хянах нь төвлөрлөө нэмэгдүүлэхэд илүү тустай байдаг.
✨ ямарваа нэгэн бүтээлч зүйл хийхдээ цаг харж хийх, аажмаар илүү богино цагт хийж сурах зорилго тавих нь төвлөрөл нэмэгдүүлдэг
хувийн багахан туршлагаа хувалцлаа. Бичил дадал номыг заавал уншаарай л гэж зөвлөе дөө.
Унших цаг дээрээ бичиж суугаа болохоор энэ нэг цагийн унших хуудасны тоо маань цөөрөх нь, гэхдээ дараагийн цагтаа илүү төвлөрөхийг хичээнэ ээ. Шинэ санаа, хуваалцах сэдэл төрөнгүүт бичдэг болохоор биччихлээ. 😍