Өглөөний гайхамшиг Skool - Өөрчлөлт
Өглөөний гайхамшиг Skool- ийнхээ зорилго, чиглэлийг өөрчлөхөөр шийдлээ.
Skool сарын сорилтоос илүүтэйгээр Вип менторинг хувь хүндээ илүү өгөөжтэй, үр дүнтэй, ахицтай байгаа тул энэ тал руугаа түлхүү төвлөрч ажиллахаар шийдэж байна.
Вип менторинг авч байгаа болон дадлын хичээл, чиглүүлэг хэрэгтэй хүмүүст зориулаад Өглөөний гайхамшиг Skool ээ цаашид ажиллуулна.
✅Эндээс хүмүүс хичээлээ үзэх, шаардлагатай гарын авлагуудаа татаж авах, номын товч танилцуулга сонсох, Нээлттэй асуултад хариулах замаар өөртөө дүгнэлт хийх, хуваалцах боломжийг олгоно.
✅ 9 сарын 30 хүртэл цувралаар Бичил дадал номын товч агуулга, голлох санааг тайлбарласан хичээлүүдийг нэмж оруулна.
✅ Цаашдаа тухайн сард уншсан номын тухай тэмдэглэл болон чөлөөт яриаг цувралаар оруулна.
✅ Харин сорилт, өглөөний бүртгэл 10 сарын 1 ээс энд хийгдэхгүй болно. ( Тодорхойгүй хугацаагаар)
Тиймээс та бүхэн өөрт хэрэгтэй гэж үзвэл үлдэх эсвэл гишүүнчлэлээ дараах зааварчилгааны дагуу unsubscribe (цуцлах) хийх боломжтой: https://www.skool.com/ugluuniigaikhamshig/classroom/7626bf9a?md=a8440d379ffd4d8aac7c397ec24b11ac
Жич: Гишүүнчлэлээ үргэлжлүүлэх, цуцлах, хянах нь 100 хувь таны хариуцлага гэдгийг хэлмээр байна.
☘️ Энд байгаа хүн бүрт өөрийнхөө зүгээс дараах боломжийг олгож байна:
Хэрвээ танд тустай, нэмэртэй гэж үзвэл надтай утсаар болон онлайнаар цөөн минут ярилцах боломжийг олгож байна. (9-р сардаа багтаан) Та хувь хүний хөгжил, карьер, дадалтай холбоотой чиглэлээр эргэлзсэн чадахгүй байгаа зүйлсээ хуваалцаж би өөрийнхөө туршлага мэдлэг дээрээ тулгуурлан чиглүүлэг өгөх (менторлох) боломжтой. (Хувь чатаар холбогдоорой.)
Сайн үр дүн гаргах нь чухал учраас ийм шийдвэрийг гаргаж байна. Итгэсэнд баярлалаа. 🫶
14
3 comments
Gerelmaa Dugerkhuu
7
Өглөөний гайхамшиг Skool - Өөрчлөлт
Өглөөний гайхамшиг
skool.com/ugluuniigaikhamshig
Өглөөний цагаар бичил дадлыг тогтвортой хэвшүүлж, илүү сайхан амьдралыг бүтээнэ.
Powered by