User
Write something
UMA дотоод уулзалт is happening in 4 days
GLOW UP 90
ХЭЗЭЭНЭЭС ЧИ БУСДЫГ АРЧИЛСААР, АМЬДРАЛАА АВЧ ЯВСААР ӨӨРИЙГӨӨ ХАМГИЙН СҮҮЛД ТАВЬДАГ БОЛЧИХОВ? Толинд харахад өмнөх гэрэлтсэн өөрийгөө санаж байна уу? Ядарсан. Өөртөө цаг гаргахаа больсон. Эхлүүлсэн зүйлээ дуусгалгүй орхидог. Өөртөө өгсөн амлалтаа дахин дахин зөрчдөг. Харин дотроо чи нэг зүйлийг мэдэж байгаа. ЭНЭ БОЛ ЧИНИЙ ЭЦСИЙН ХУВИЛБАР БИШ. Тиймээс би өнөөдрөөс 90 DAY GLOW UP эхлүүлж байна. 90 хоногийн дараа өнөөдрийн өөрийгөө танихгүй болтлоо өөрчлөгдөхийн төлөө. Гэхдээ энэ бол зүгээр турах challenge биш. Нүүрээ будаж, хувцсаа сольж “гоё болох” тухай ч биш. Би дараагийн 90 хоногт өөрийнхөө: БИЕ. СЭТГЭЛЗҮЙ. ИТГЭЛ ҮНЭМШИЛ. ДАДАЛ. ДОТООД СТАНДАРТ. САНХҮҮГИЙН СУУРЬ. дээр зэрэг ажиллана. 🔥 Эрүүл, эмэгтэйлэг, хүчирхэг бие 🔥 Иог, хөдөлгөөн, биеэ мэдрэх чадвар 🔥 Өөрийгөө хайрлах, хүндлэх дотоод стандарт 🔥 Намайг хойш татдаг итгэл үнэмшлүүдээ өөрчлөх 🔥 Өдөр тутмын сахилга бат, дадал зуршил 🔥 Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар 🔥 Мөнгөө удирдаж, хөрөнгө бүтээдэг эмэгтэйн суурь 🔥 Өөрийн дараагийн түвшний дүр төрх, identity 90 хоног. 90 өдөр өөртөө өгсөн амлалт. 90 өдөр өөрийгөө дахин сонгох сонголт. Би өөрийн өөрчлөлтөө нуухгүй. Амжилттай өдрүүдээ ч харуулна. Унасан өдрүүдээ ч харуулна. Юу ажиллаж байгааг, юу ажиллахгүй байгааг ч хуваалцана. YouTube дээр миний 90 хоногийн Glow Up Journey цувралаар гарна. Харин надтай хамт өөр дээрээ ажиллах эмэгтэйчүүд Skool community дотор нэгдэнэ. Энд бид зүгээр нэг контент үзэхгүй. ХИЙНЭ. ХЭМЖИНЭ. ДАВТАНА. ӨӨРЧЛӨГДӨНӨ. 90 хоногийн дараа толинд хараад: “Би өөртөө дахин итгэж болох эмэгтэй болсон.” гэж хэлэх хэмжээнд очъё. Бие чинь өөрчлөгдөнө. Дадал чинь өөрчлөгдөнө. Стандарт чинь өөрчлөгдөнө. Мөнгөтэй харилцах харилцаа чинь өөрчлөгдөнө. Гэхдээ хамгийн том Glow Up нь гаднаа биш. ЧИ ӨӨРИЙГӨӨ ХАРАХ ХАРЦАА ӨӨРЧИЛНӨ. 👑 90 DAY GLOW UP ЭХЭЛЛЭЭ. Надтай хамт 90 хоног өөрийгөө буцааж бүтээх эмэгтэй бол комментод: “GLOW UP” гэж бичээрэй. Чи өөрийгөө хэзээ нэгэн өдөр сонгохгүй. Чи өөрийгөө өнөөдөр сонгоно.
Дэлхийн хамгийн баян хос 20 жил машиндаа амьдарсан
Шалтгаан нь аз жаргалын босгоо хамгийн доор байлгах Хэрэглээ өсөх тусам тав тухад мөнгөн урсгал зарцуулагддаг Аз жаргалын босго өндөрсдөг Харин тэд аз жаргалын босгоо хамгийн нам Харин хөрөнгө бүтээх урсгалаа хамгийн өндөр болгож чадсан Ингэснээр тэд хөрөнгөтэй болоод элдэв зүйлд автах биш энгийн амьдралаас аз жаргал мэдэрч чаддаг хөрөнгөтөнгүүд болсон юм
Турк улсад болох ретрит
SYSTEM LIFE ACADEMY — БИД ХАМТДАА ДЭЛХИЙГЭЭР АЯЛЖ, ӨӨРИЙГӨӨ НЭЭДЭГ System Life Academy бол зөвхөн дэлгэцийн цаана сургалт үздэг академи биш. Бид сурсан зүйлээ амьдрал дээр мэдэрч, хамтдаа аялж, амарч, өөр рүүгээ өнгийх орон зайг бүтээдэг. Өнгөрсөн хугацаанд бид хамт олноороо: 🇷🇺 ОХУ-д — 2 удаагийн Retreat 🇲🇳 Монголд — 4 удаагийн Retreat 🇦🇪 Дубайд — 1 Retreat 🇻🇳 Вьетнамд — 1 Retreat 🇨🇳 Хятад улсад — 1 Retreat 🌴 Хайнаньд — төгсөлтийн аялал, баяр 🕋Манжурт 2 төгсөлтийн баяр аялал зэрэг дотоод, гадаадын аялал, retreat-үүдээ амжилттай зохион байгуулж ирсэн. Миний хувьд аялал гэдэг зөвхөн шинэ улс үзэж, зураг авах тухай биш. Хүнийг өдөр тутмын орчноос нь хэсэг хугацаанд гаргаж, өөртэйгөө дахин уулзах орон зайд хөтлөх аялал юм. Заримдаа бидэнд дахиад нэг сургалт биш, амрах, чимээгүй болох, өөрийнхөө дуу хоолойг сонсох, бие сэтгэлээ мэдрэх, өөр рүүгээ дахин өнгийх орон зай хэрэгтэй байдаг. ⸻ 🇹🇷 2026 ОНЫ 11-Р САР — ТУРК RETREAT System Life Academy-ийн дараагийн эдгэрэл, амралтын аялал Турк улсад зохион байгуулагдана. Энэ удаагийн аялал бол зүгээр нэг аяллын хөтөлбөр биш. ӨӨР ЛҮҮГЭЭ ӨНГИЙХ. ГҮН АМРАХ. БИЕ, СЭТГЭЛЭЭ СОНСОХ. ӨӨРТЭЙГӨӨ ДАХИН УУЛЗАХ. аялал байх болно. Хэрэв чи сүүлийн үед бүхнийг зохицуулж, бусдын төлөө явсаар өөртөө зориулах орон зайгаа мартсан бол… Энэ аялал чамд нээлттэй. 🇹🇷 TURKEY RETREAT — 2026.11 📍 Дэлгэрэнгүй хөтөлбөр, бүртгэлийн мэдээлэл удахгүй. “ТУРК RETREAT” гэж коммент бичээрэй. Бүртгэл нээгдэхэд мэдээллийг хамгийн түрүүнд аваарай. SYSTEM LIFE ACADEMY Founder — Идэрзаяа Хандаа Бид зөвхөн очих газраа сольдоггүй. Өөртэйгөө уулзах орон зай руу аялдаг.
Вебинар урилга
Амгалан дүүрэн үү, Таныг "System Life Academy"-аас зохион байгуулж буй "ГАНЦААРДАЛ" сэдэвт вэбинарт (№8) оролцохыг урьж байна. Хэзээ: 9 сарын 13-ны Ням гарагт 19.00 цагаас онлайнаар/зүүмээр/ болно. Зүүм уулзалтын линк: https://us02web.zoom.us/j/82147352241?pwd=9a5RS5a10a4fefcAFbD7Y2ibgkinB4.1 Meeting ID: 821 4735 2241 Passcode: 448470 System Life Academy
1
0
Вебинар урилга
ӨӨРИЙГӨӨ ДАХИН СОНГОХ 90 ХОНОГТ УРЬЖ БАЙНА
Та олон сургалт үзэж, олон зүйл мэддэг болсон байж магадгүй. Гэхдээ мэддэг зүйлээ амьдралдаа тогтмол хэрэгжүүлж, бие, сэтгэлзүй, дадал зуршил, орлогоо нэгэн зэрэг өөрчилж чадсан уу? Би энэ удаа зөвхөн мэдлэг өгөхгүй. Өөрийнхөө Glow Up аяллыг та бүхэнтэй хамт эхлүүлнэ. 90 хоногийн турш бид: • Биеийн бодит хэмжилт, галбираа хянана • Йог, хөдөлгөөн, унталт, хооллолтын дадлаа бүтээнэ • Өөрийгөө орхидог зан үйлээс гарна • Дотоод стандарт, үнэ цэнээ өсгөнө • Саад болдог итгэл үнэмшлээ өөрчилнө • Өөрийгөө илэрхийлэх болон борлуулах чадвараа хөгжүүлнэ • Гадаад төрхөөсөө эхлээд орлого хүртэл системтэй Glow Up хийнэ Энэ бол “түр зуур урам аваад зогсох” challenge биш. 90 хоногийн дараа өөрийгөө хараад: “Би өөрийгөө үнэхээр дахин бүтээжээ” гэж хэлэх бодит өөрчлөлтийн хөтөлбөр. SYSTEM LIFE CLUB — GLOW UP Гишүүнчлэл: 150,000₮ Төлбөрийн мэдээлэл болон бүртгэлийн холбоос👇 [https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc7sjleyQLslOgwlSr5P3tTo57p5dHQOOTPorGYTJw-l7yvag/viewform?usp=header Бүртгэлээ баталгаажуулсны дараа Glow Up групп болон сургалтын нэвтрэх мэдээллийг илгээнэ. Өмнө нь надтай хамт суралцаж байсан та бүхнийг энэ удаа мэдлэг цуглуулахаас илүүтэйгээр өөрчлөлтөө бодитоор бүтээх аялалд урьж байна. Өөрийгөө хойш тавьсан хугацаагаа энд дуусгая. Дараагийн 90 хоногийг өөртөө зориулъя.
4
0
1-30 of 1,320
powered by
System Life Club
skool.com/updatemindacademy-9008
Амьдралаа системжүүлж эрх чөлөөнд хүрэх хүн бүрийн нэгдэх орон зай
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by