🌿 “Soul Return – Өөртөө эргэн ирэхүй” орон зайд тавтай морил 🤍 Танд энэ өдрийн мэнд хүргэе. 🌿 “Soul Return – Өөртөө эргэн ирэхүй” орон зайд хүрэлцэн ирсэн Таныг халуун дотноор угтан авч байна. Бид амьдралынхаа туршид маш олон хүнийг хайрлаж, халамжилж, ойлгож, хүлээж, тэдний төлөө хичээдэг. Харин тэр бүхний дунд заримдаа хамгийн чухал нэг хүнийг орхигдуулчихдаг. Тэр хүн нь — ӨӨРӨӨ. 🤍 Тиймээс энэ орон зайд Та хэн нэгэн болох гэж хичээх шаардлагагүй. Өөрийгөө бусадтай харьцуулах шаардлагагүй. Бүхнийг хурдан ойлгож, өөрчлөх ч шаардлагагүй. Зүгээр л өөрийнхөө хэмнэлээр... 🌿 биеэ сонсож, 🌿 мэдрэмжээ анзаарч, 🌿 өөрийгөө илүү гүн таньж, 🌿 өөртөө зөөлөн хандаж, 🌿 хэрэгцээ, хил хязгаараа хүндэтгэж, 🌿 өөртэйгөө дахин холбогдоорой. Энд зөв, буруу хариулт байхгүй. Таны мэдэрч байгаа зүйл Танд үнэ цэнтэй. Таны туулсан зам үнэ цэнтэй. Таны өөрчлөлт өөрийн гэсэн хэмнэлтэй. Тиймээс өөрийгөө яаруулахгүйгээр энэ орон зайг өөртөө зориулан ашиглаарай. 🤍 🌿 Харин Community бол бидний хамтын орон зай Энд бид хамтдаа суралцаж, ойлголт, мэдрэмж, өөрчлөлт, амьдралынхаа жижиг том алхмуудыг хуваалцана. Эхлээд би өөрийнхөө өөрчлөлтийн талаарх цөөн хэдэн зургаа Та бүхэнтэйгээ хуваалцлаа. Эдгээр зураг бүрийн ард миний туулсан зам, алдаа оноо, уналт босолт, өөрчлөлт, өсөлт бий. Өнөөдрийн би нэг л өдөр бий болоогүй. Хүн сэтгэл ухамсартаа анхаарал хандуулж өөрийн дотоод мөн чанараа таниад ирэхээр өөрийн доторх нуугдсан "БИ"-г дотроосоо системтэйгээр жинхэнэ "БИ"-г бүтээж эхэлдэг. Өнгөрсөн үеийн минь бүх хувилбар нийлж өнөөдрийн намайг бүтээжээ. 🤍 Одоо Та ч бас хүсвэл өөрийнхөө зурган түүхийг бидэнтэй хуваалцаарай. Заавал гоё, төгс зураг байх албагүй шүү. Хүүхэд насны зураг ч байж болно. Амьдралын тань нэг онцгой үеийн зураг ч байж болно. Хэцүү үеэ даван туулж байсан үеийнх ч байж болно. Эсвэл өнөөдрийн өөрийгөө илэрхийлсэн зураг ч байж болно. 2–5 зургаа сонгоод, хүсвэл түүхээсээ цөөн хэдэн өгүүлбэр бичээрэй. Өөрөөсөө: “Тэр үеийн би ямар хүн байсан бэ?” “Юуг туулж өнгөрүүлсэн бэ?” “Тэр үеэс өнөөдрийн би хүртэл юу өөрчлөгдсөн бэ?”