Амгалан дүүрэн үү.
Premium багцад мөнгө эд баялагийг хүлээн авах далд ухамсрыг дахин шинээр кодлох мөнгөний хүчтэй батламж үгс орлоо.
🧠 Батламж үг тархинд яагаад хэрэгтэй вэ?
Тархи бидний өдөр бүр давтан бодож, анхаарч байгаа зүйлд улам танил болж түүнийг өөртөө татаж байдаг.
Хэрэв бид
“Би чадахгүй.”
“Надад боломж байхгүй.”
“Би хангалтгүй.”
гэж байнга өөртөө хомсдол гачигдал дутуу байгааг хэлдэг бол тархи маань тэр өнцгөөс амьдралыг улам тод харах ба танд түүнийг илүү их мэдрүүлэх үйл явдал дунд оруулдаг.
Харин батламж үг хэлэхдээ бид тархиндаа:
“Би юунд анхаарах вэ?”
“Өөрийгөө ямар хүн гэж харах вэ?”
“Ямар боломжийг олж харах вэ?”
гэдэг шинэ чиглэл өгч байна.
Судалгаагаар өөрийн үнэ цэн, чухал зүйлээ сануулах нь тархины өөрийгөө үнэлэх, үнэ цэн боловсруулахтай холбоотой хэсгүүдийг идэвхжүүлж, стрессийн үед илүү тайван хариу үйлдэл үзүүлэхэд тусалж болохыг харуулсан.
Тиймээс батламж гэдэг зүгээр нэг сайхан үг биш.
Өдөр бүр өөртөө ямар үг хэлж, юунд анхаарлаа өгөхөө ухамсартайгаар сонгож байгаа далд ухамсраа өөрөө дасгалжуулах дасгал юм.
Өөртөө хэлдэг үг өөрчлөгдөхөд
→ анхаарал өөрчлөгдөнө
→ мэдрэмж өөрчлөгдөнө
→ сонголт өөрчлөгдөнө
→ улмаар үйлдэл ч өөрчлөгдөх боломжтой.
Тиймээс батламжаа зүгээр сонсох биш, өөрийнхөө хоолойгоор, утгыг нь мэдэрч, тогтмол хэлээрэй.Тархи судлалд хүний тархи шинэ зорилго чиглэлд 45–60 хоног — шинэ үг, шинэ бодол, шинэ үйлдэлдээ дасаж эхлэх боломжтой үе гэж авч үздэг. Гэхдээ хүн бүрт яг адил биш.Тиймээс энэ батламжийг 45–90 хоног тогтмол сонсож, дагаж хэлэхийг зөвлөж байна.
Таны далд ухамсар элбэг хангалуун амьдралын кодыг шинээр хүлээн авснаар таны амьдрал, таны харах өнцөг, таны хандлага бүхэлдээ гайхамшигтайгаар өөрчлөгдөх болно. Яг энэ мөчөөс эхлээд өөртэйгөө ярьдаг хэлээ өөрчилж өөрийн далд ухамсраа дасгалжуулъя.
1:04
2
0 comments
Ариунтуяа Наранбат
3
Амгалан дүүрэн үү.
powered by
Soul return - Өөртөө  ирэхүй
skool.com/soul-return-2845
Өөрийнхөө дотор чимээгүйхэн үлдсэн тэр нэгэн орон зай руу аялж, өөрийгөө сонсож, мэдэрч, хүлээн зөвшөөрөн ӨӨРТӨӨ эргэн ирэхүй.
Build your own community
Bring people together around your passion and get paid.
Powered by